Автын ослоор ухаангүй болсон иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирчээ

Дундговь аймаг, Мандалговь сум. Иргэн Д /52 настай, эрэгтэй/ 05.05-ны өдөр автомашинтай онхолдож хүнд гэмтсэн, ухаангүй автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг ар гэрээс нь энэ сарын 09-ний өдрийн 15:37 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг /нисгэгч 2, аврах ажиллагааны мэргэжилтэн 1, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй/ энэ сарын 9-ний өдрийн 16:17 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Дундговь аймгийн Мандалговь суманд 17:11 цагт газардаж, иргэн Б.Дарханбаатар /52 настай, эрэгтэй/-г авч 17:45 цагт Мандалговь сумаас хөөрч, Улаанбаатар хотод 18:58 цагт тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: