Улсын Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг хязгаарлана


2022-05-19 09:05:25

Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажил 5 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 1-н хүртэл хийгдэнэ.

Энэ хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг 5 дугаар сарын 20-ны 20:00 цагаас 22-ны 20:00 цагийн хооронд хийх тул замын хөдөлгөөнийг хязгаарлан, асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү