Нуурын эргээр явж байсан 17 настай хүү осолдож, нас баржээ


2022-05-19 12:25:11

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар баг “Хосхаргай” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т “Ачит нуур”-ын эргээр явж байсан 3 хүүхдийн нэг болох иргэн 17 настай З тус нууранд осолджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, ар гэрийнхэн иргэн З /17 настай, эрэгтэй/-ыг энэ сарын 18-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж “Ачит нуур”-нд 5 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 09:50 цагт нуурын эргээс 800 метр зайд 3.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү