Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 2 хүн нас баржээ


2022-06-20 11:48:20

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 16 хүн гэмтсэн бөгөөд хүн гэмтэж, 2 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн нэг нь хүүхэд байсан аж.

  • Явган зорчигч мөргүүлсэн 7
  • Мотоциклийн осол 2
  • Мөргөлдсөн осол 2
  • Онхолдсон осол 4 бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчлийг илрүүлэв. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан найман тохиолдол бүртгэгджээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү