Энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо таниулахад чиглүүлнэ


2022-06-27 09:38:22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Амарсайханд салбар хороод дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, Үндэсний бөх, Хурдан морь, Үндэсний сурын харваа, Шагайн харвааны салбар хороод баяр наадмыг зохион байгуулах дүрмийн төсөл болон бэлтгэл ажлын явцаа танилцууллаа.

Баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.

Мөн Урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах салбар хороо Төрийн ёслол хүндэтгэлийн концерт болон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний бэлтгэл ажлын талаар танилцуулж, энэ жилийн наадмыг хүүхэд, залууст түүх соёлоо бүхий л чиглэлээр таниулахад анхаарч ажиллана гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү