Автын ослоор 2 хүн нас баржээ

Энэ 28-ны шөнө 05.30 цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан "Toyota Land 200" маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой "Toyota Prius" маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн байна.
Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж басйна.
Сэтгэгдэл бичих: