18 настай залуу согтуугаар автомашин жолоодож осол гаргажээ


2022-08-08 10:29:11

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны 2 дугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 7-ны өдрийн 06:36 цагт Онцгой байдлын албанд мэдэгджээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан очиход  нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат иргэн Т /18 настай, эрэгтэй/ согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны 2 дугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү