Нурах эрсдэл үүссэн 61-р байрны түшиц ханыг засварлаж байна


2022-08-08 17:29:43

Баянгол 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны урд талын түшиц хананы засвар, явган замын тохижилтын ажил энэ сарын 06-ны өдөр эхэлсэн.

Дээрх түшиц хана нь 1971 онд ашиглалтад орсон ч хуучирч муудсан, тодруулбал, СП4 суурийн блокоор газраас дээш 5 үе өрсөн, хоёр талдаа угсармал бетонон шаттай, хоёр шатыг холбосон явган хүний зам нь хуучирч муудсанаас болж зам нь цөмөрч, хагаран явган хүн явах боломжгүй болоод байсан юм.

Мөн хоёр метр өргөнтэй, 10-20 см зузаан бетонон замтай, 14 автомашины гарааштай боловч автомашин орж гарах боломжгүй. Түүнчлэн уг ханатай зэрэгцэн байрлах эд, автомашины зам байрладаг бөгөөд шөнийн цагаар хүнд даацын автомашин зорчдог тул хананд нь чичиргээ өгч нурах эрсдэлийг үүсгээд байсан юм. Иймээс дээрх түшиц ханыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар завсарлаж байгаа бөгөөд засварын ажлыг 08 дугаар сарын 25 -ны өдөр дуусгахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Дээрх түшиц ханыг засварласнаар түшиц хана дээгүүр явган зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэн аюулгүй зорчих боломжтой болно.

Энэ үеэр түр авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү