Ашиглалтын хугацаа дууссан, цэвэр бохир усны шугамыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр засварлаж байна


2022-08-08 17:39:33

Баянгол дүүргийн 4-р хорооны 11, 12 дугаар байрны урд байршилтай цэвэр, бохир усны шугамын ашиглалтын хугацаа дуусаад байсан. Тэгвэл дээрх шугамыг шинээр солих, засварлах санхүүжилтыг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэснээр ОСНААУГ-ын ажилчид засварын ажлыг энэ сарын 02-ноос эхлүүлээд байна.

Тус шугамыг шинэчлэн засварласнаар 4 дүгээр хорооны 10, 11, 12 дугаар байрны 160 гаруй өрхийн 700 гаруй оршин суугчдыг цэвэр усаар хангах бөгөөд шугам засварын ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү