Гэр шатаж 2 хүн түлэгджээ


2022-09-28 09:06:52

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их нарангийн 19 дүгээр гудамжинд гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн А-ийн 5 ханатай гэр, Д-ын 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна.

Тус гал түймэрт иргэн А /28 настай, эмэгтэй/-ийн 2 хөлийн хуруу, А /2 настай, эмэгтэй/-ийн 2 гарын шуу хэсэг түлэгдсэн байсныг НТТТөвийн эмчид хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү