Цасан шуурганд гэр нурж, 110 гаруй мал хорогджээ

Цасан шуурга: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар энэ сарын .27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогдсон байна.
Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар энэ сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогджээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газарэнэ сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хөхийн-Эвэр” гэдэг газар мөн өдрийн 16:00 цагийн орчим 14-16 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 2 гэр нурж унажээ. Цасан шуурганд иргэн Э, Б нарын 5 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй болсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Сэтгэгдэл бичих: