Малаа хураахаар гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна
2022-12-05 10:25:35

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Хөх-Овооны бууц” гэдэг газар тус сумын харьяат малчин Б нь энэ сарын 4-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хураана гэж мотоциклтой яваад сураггүй болжээ.
Гэрээс нь урд зүгт 1 км орчмоос мотоцикл болон эд зүйлсийг нь олсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн малчин Б /61 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01:20 цагаас зохион байгуулж байна.
Сэтгэгдэл бичих: