Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурал хойшиллоо


2023-01-24 12:45:10

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хилийн хориг тавьсан билээ. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. 

Гэвч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшиллоо. 

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү