12 айлын 2 давхар нийтийн байр шатжээ


2023-03-13 14:55:16

Дорноговь аймаг, Сайншанд сум. Зүүнбаян баг, 11 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 12- ны өдрийн 23:39 цагт онцгой байдлын газарт мэдэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар анги, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 50 км замыг туулан 00:29 цагт очиход 31х20 метрийн хэмжээтэй 12 айлын 2 давхар нийтийн байр шатаж байсныг 01:00 цагт галын тархалтыг зогсоож, 06.54 цагт бүрэн унтраасан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү