Том оврын машин зоогийн газар мөргөж, 3 хүн нас баржээ


2023-03-13 15:07:28

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Ногоон баг, гурван замын уулзвар гэдэг газар том оврын ачааны автомашин энэ сарын 13-нд осолдсон хэрэг гарчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2 км замыг туулан очиход Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгийн сумын чиглэлд иргэн Ж/37 настай, эрэгтэй, тус аймгийн харьяат/-гийн жолоодож явсан “Ултрановис” загварын 40 тн чингэлэг тээвэрлэж явсан том оврын ачааны автомашин иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй “Дэлүүн” зоогийн газрыг мөргөсөн байна. 

Тухайн барилга нурж, зоогийн газарт ажиллаж байсан тус аймгийн харьяат иргэн С /40 настай, эрэгтэй/, А /37 настай, эмэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 04:45 цагт цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Автомашины жолооч Ж /37 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү