Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.


2023-03-17 10:34:42

 

Олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлалтай цахим гадаад паспортыг манай улсын иргэн бүр ашиглах боломж бүрдэж байна.

Энэхүү цахим гадаад паспорт нь чиптэй учраас олон улсын нисэх буудал, хил гааль дээр уншуулан нэвтрэх боломжтой. Ирэх зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахим паспортоо уншуулах бөгөөд 48 хуудастай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй.

Монгол Улсад цахим паспорт унших төхөөрөмжийг бүх шалган нэвтрүүлэх хэсэгт суурилуулна. Иргэд хуучин паспортоо ашиглаж болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү