Хүн амины хэрэг үйлдээд автомашиныг нь авч зугтаасан хэрэг гарчээ


2023-03-20 18:25:38

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн ХI хороонд "Хүн нас барсан байна" гэх дуудлага энэ сарын 15-нд бүртгэгджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дуудлага өгсөн тоотод оршин суух хаягтай 50 настай эрэгтэй энэ сарын 13-14-нд шилжих шөнө биедээ олон удаагийн шархтай амиа алдсан нь тогтоогджээ. 

Уг хэргийг 32 настай, эрэгтэй "О", 31 настай, эрэгтэй "Э" гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн "Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсаныг илрүүлсэн аж. 

Гэмт этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү