Нүүрс олборлолтын талбайд 1 хүн нас баржээ
2023-03-22 12:10:51

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо Б ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдаж нас баржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Б ХХК-ийн уулын 2 дугаар хэсгийн талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул 06:25 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл бичих: