Согтуу жолооч цагдаагийн албан хаагчид халджээ


2023-03-27 11:14:58

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан иргэн шалгуулах шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид халдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 24-ний 23:00 цагийн үед Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт "Согтуу жолооч машинаа хөдөлгөөд байна" гэсэн мэдээлэл иржээ. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу очиход Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д нь согтуугаар машинаа жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэл байсан тул шалгуулах шаардлага тавьжээ. Тухайн жолооч хэл амаар доромжилж, эсэргүүцэл үзүүлэн цагдаагийн алба хаагчид халдсан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлүүдэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү