Байгалийн 310 кг чулууг хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэв


2023-05-24 10:54:04

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр байгалийн 310 кг чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ.

Тодруулбал, энэ сарын 18-нд иргэн Д.Б нь 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б нь 170,6 кг байгалийн чулууг автомашиндаа нуун, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар тогтоосон байна.

Замын-Үүд дэх Гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 удаагийн үйлдлийг илрүүлснийг ГЕГ мэдээлэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү