Малдаа явсан 13 настай хүү сураггүй болжээ


2023-05-26 09:31:43

Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 16:00 цагийн орчим бага насны хүүхэд малаа хариулж яваад сураггүй болжээ. Унаж явсан морь нь адуундаа гүйж ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиж, ар гэрийнхэнтэй хамтран малчин Д /13 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү