Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримт Хуульзүйн сайдад нэр дэвшээд буй Д.Дорлигжавтай холбоотой юу


2014-12-08 12:13:20

Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүнээр  Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Хууль зүйн сайдад нэр дэвшээд байгаа билээ. Маргааш хуралдах УИХ-ын чуулганаар шинэ сайдуудын нэрсийг батлах бөгөөд түүний томилгоо ч бас батлагдчих болов уу хэмээн харж байна.

Учир нь Д.Дорлигжав өөрөө хүсэлт гарган Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаасаа өнгөрсөн баасан гарагт буусан. Энэ хүсэлтийнх нь дагуу Ц.Элбэгдорж зарлиг гарган түүнийг чөлөөлсөн мэдэгдчихээд байгаа билээ. Тэгэхээр түүнд хууль зүйн сайдын суудлыг өгөх нь бараг тодорхой болсон гэсэн үг.

Тэгвэл түүний хашиж байсан Улсын Ерөнхий прокурорын үүргийг хэн авах вэ гэдэг одоогоор тодорхойгүй байна.

Ямартаа ч Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгаад байгаа.

Түүнд Ерөнхий сайд болох саналыг АН-ын дарга З.Энхболд тавьжээ.

Тэгвэл зарим хэвлэл, цахим хуудсуудаар Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн “баримт” явж явж Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавтай холбоотой гэх мэдээлэл цацагдаж байна.

Б.Алтантуяа гэх хүний нэртэй, “NRI LLC” компанийн нэр, тамгатай  дөрвөн сая ам долларын баримтын цаана хууль хүчнийхний авлигын сүлжээ байгаа гэх таамаг дэвшүүлэгдээд буй бөгөөд Хууль зүйн сайдаар суухаар болсон Д.Дорлигжавыг холбоотой гэх мэдээлэл тархаж байна.  Нэг ёсондоо Хууль зүйн сайдын суудал дээр нь ирж байгаа хүнтэй холбоотой баримтыг тэр гаргаж ирсэн үү.

Гэхдээ “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэх үг бий. Гэтэл  Хуульзүйн сайд хийж байсан хүн суудлаасаа буух болохоор ийм баримт дэлгэж, олон нийтэд цацаж байгаа нь ёсзүйгүй үйлдэл хэмээн шүүмжлэх хүн олон байна.

Эл баримт ямар учиртай болох, хэний эрх ашиг хөндөгдөж байна вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

Зайран 2014-12-10 10:38:31-д бичсэн холбогдсон IP хаяг: 103.229.123.116
Тэмүүжингийн нэрийг барьж нэг УИХ-ын гишүүний үйл ажиллагаа байна. Тэмүүжин тэгж ярихдаа тулаагүй л баймаар