4 сая ам.долларын баримт “Алтан дорнод Монгол”-д хамаагүй ч Т.Ганболд захиралтай холбоотой


2014-12-08 14:19:47

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Үүнтэй холбоотойгоор “Голомт” банк өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн бол “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар дөнгөж сая  хэвлэлийн хурал хийлээ. 

Тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх” гээд Т.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй. гэв.

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттертээ 4 сая долларын төлбөрийн баримтыг дэлгэж тавьсанаар манай компанитай холбогдох, манай компанийн хувьцааг худалдан авсан, компанийг хэрхэн яаж хэн авсан талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байгаа. Тэгвэл тэрбээр “Алтан Дорнод хувьцаат компанийн хувьцааг нийтдээ 18 сая доллараар худалдаж  авсан. Энэ нь бол ганцхан төлбөрийн даалгавар байгаа. Үүнд ямар 4 сая ам.долларын тусдаа гүйлгээ байхгүй. Энэ мөнгийг Т.Ганболд захирал болон түүний багийн найзууд болох Болд, Идэр, Цогтгэрэл гэсэн гурван хүн нийлж, өөрийнхөө хөрөнгүүдээ санхүү болон банкны байгууллагуудад барьцаа болгож хувьцааг худалдаж авсан.

4 сая ам.доллар бол Алтан дорнод компаниас бус “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөр

Харин 4 сая ам.долларын асуудлаар бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байна хэмээн мэдэгдлээ. 

Б.Цэцэ

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү