Засгийн шинэ сайд нарыг өнөөдөр томилно


2014-12-09 08:41:53

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын шинэ сайд нарын томилгоог хийнэ. Гэхдээ үүний өмнө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх бол мөн энэ үед Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Б” танхимд хуралдана.

Харин үүний дараа  09.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, шинэ сайд нарын томилгоог хийх юм.  

------------------------------------------------------------------------------------------

Засгийн газрын гишүүн, cайдад нэр дэвшигчдийг танилцуулбал:

1. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг;

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг;

3. Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг;

4.Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг;

5.Хууль зүйн сайдаар Дамбийн Дорлигжавыг;

6.Аж үйлдвэрийн сайдаар Дондогдоржийн Эрдэнэбатыг;

7.Барилга хот байгуулалтын сайдаар Дамдины Цогтбаатарыг;

8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг;

9.Зам тээврийн сайдаар Намхайн Төмөрхүүг;

10.Уул уурхайн сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг;

11.Хөдөлмөрийн сайдаар Содномын Чинзоригийг;

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг;

13.Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Раднаагийн Бурмааг;

14.Эрчим хүчний сайдаар Дашзэвэгийн Зоригтыг;

15.Монгол Улсын сайдаар Мэндсайханы Энхсайханыг томилуулахаар Улсын Их Хурлын даргад өргөн бариад байгаа билээ.

16.Харин Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг өнгөрсөн баасан гарагт томилсон.

Б.Цэцэ

buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү