Г.Эрдэнэбат Ерөнхий прокурорын тамгыг гардан авлаа


2014-12-09 11:21:39

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжавыг албан тушаалаас чөлөөлсөнтэй холбогдуулан тэрээр 2014 оны 12-р сарын  08-ны өдөр  ажлаа хүлээлгэн өгч тамгаа Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатад гардуулж өгсөн юм.

Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ” Намайг энэ ажлыг авахаас өмнө 20 гаруй Ерөнхий прокурор ажиллаж байсан. . Миний хувьд эдгээрийн  отгон ерөнхий прокурор байж эрх зүйн  шинэчлэл хийх төрийн зорилт, бодлоготой давхцсан энэ цаг үед ажиллаа“ гэж тэмдэглэсэн юм .

Тус үйл ажиллагааны үеэр Улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү