Чингисийн талбайг эргүүлэн Сүхбаатарын талбай болгохоор шүүхэд ханджээ


2015-01-30 10:10:19

НИТХ-ын Монгол Ардын намын бүлэг “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа ажээ.
 
Төв талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрийг МАН эсэргүүцэж, 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 05/50 дугаар албан шаардлагыг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудал хуулийн дагуу шийдэгдээгүй гэнэ. Иймээс тэд шүүхэд хандсан байна.  Тус намыг бүлэг “ Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон ньбодит түүхийг баллуурдах гэсэн явуургүй арга” хэмээн үзэж байгаа юм.
 
Өнөөдрийн байдлаар Чингисийн талбай нэртэй хэрнээ Д.Сүхбаатарын хөшөө голд нь байрласан нь утга, авцалдааны хувьд ч зөрүүтэйгээс гадна жуулчдаас эхлээд хөдөөгийн иргэд ч төөрч будилахад хүргэж байна гэнэ. .

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү