Ерөнхий сайд Арабыг зорилоо


2015-05-18 12:20:18

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухашмед Бин Рашид Аль Мактумын урилгаар өнөөдөр тус улсыг зорилоо. Түүний айлчлал 5 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад үргэлжлах юм

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухашмед Бин Рашид Аль Мактумтай уулзаж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай, Абу Даби хотод болох Монгол Улс - Арабын Нэгдсэн Эмират Улсын Бизнес эрхлэгч, Хөрөнгө Оруулагчдын уулзалтад оролцох юм.

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү