АН-ын Шинэчлэлийн багийнхан намын шинэ дүрмээ боловсруулжээ


2015-05-18 12:35:18
АН-ын шинэчлэлийн багийн залуус өнгөрсөн сард болсон намынхаа баярын хурал дээр сүүлийн үед явуулж буй намын бодлогоо эсэргүүцэж, удирдлагууддаа шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч АН-ын удирдлагууд тэдгээр залууст хүч хэрэглэж, уриа лоозонг буулгаж байсан. Тэгвэл тэрхүү хурал дээр эсэргүүцэл илэрхийлсэн зарим залуусыг албан тушаалаас нь хүртэл чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээлж байна. Иймд тэд ардчилсан нэртэй боловч дарангуйлал тогтоож буй намаа шинэчлэхийн тулд хөдөлгөөн болтлоо өргөжөөд байгаа гэнэ.
 
Шинэчлэлийн багийнхныг дэмжиж, хөдөө орон нутгуудаас гишүүд дэмжигчид ирж нэгдэн, анх таван залуустай эхэлж байсан намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн өнөөдөр 70 орчим гишүүд дэмжигчидтэй болжээ. Одоогоор тэднийг дэмжиж, Хөвсгөл, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул аймгуудаас гадна нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн АН-ынхан нэгдээд байна. 
 
Гэхдээ тэд бусад шиг гудамжны аргаар хашгирч тэмцэхгүй, аль болохоор улстөрийн зөв бодлогыг хэрэгжүүлж, шударга ёсыг тогтоох болно гэдгээ өгүүлж байна. Шинэчлэлийн багийнхны үйл ажиллагааг дэмжиж,  МУИС-ийн улстөр болоод эдийн засгийн тэнхимийн доктор, профессорууд хүртэл хамтдаа тэмцэхээ илэрхийлжээ. Тэд шинэчлэлийн хүрээндээ улстөр болоод эдийн засгийн сэдвээр уулзалт ярилцлагыг хийж байгаа бөгөөд намынхаа шинэ дүрмийн төслийг хүртэл боловсруулснаа тун удахгүй намынхаа удирдлагуудад хүргүүлэх гэнэ.  Шинэчлэлийн багийн залуус ийнхүү шийдвэртэй тэмцэхээр зориг шулууджээ. 
Buzznews.mn
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү