Б.Гарамгайбаатар: Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол ААН-үүдийг нэг удаа татвараас чөлөөлж, хэргийг хүчингүй болгох хууль юм.


2015-05-18 13:39:21

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийв.

Бүлгийн хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү хуулийн төслүүдийг өргөн бариад багагүй хугацаа өнгөрсөн. Өмнөх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмсэн. Гэвч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Сангийн сайд болон Хууль зүйн сайдад дээрх хуулийн төслүүдтэй холбоотой асуулга хүргүүлсэн тул түр хойшлоод байна. Асуулгын хариуг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар өгөх болно хэмээн бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ. Мөн тэрээр “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль бол цагдаа, татвар гээд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж ахуйн нэгжийг нэг удаа татвараас чөлөөлж, хэргийг хүчингүй болгох хууль юм. Энэ хуулийг батлах нь эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа” хэмээн тодотгов.

“Мөн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний тухай ажлын хэсгийн санал, дүгнэлтиийг сонслоо. Ажлын хэсгээс УИХ болон Засгийн газар хот төлөвлөлт, ажилгүйдлыг бууруулах, шинэ хөдөө гэсэн чиглэлээр ажиллах ёстой гэсэн санал оруулж ирсэн. Энэхүү гурван чиглэлд хийж хэрэгжүүлэх арга хэмжээ болон нөөц бололцоог судлах дэд ажлын хэсгүүд байгуулсан ажээ. 

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү