Төр 34 хувь эзэмшихийг дэмжинэ


2015-06-08 18:38:44

 УИХ дахь АН-ын бүлэг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах  тухай хуулийн төслийг  Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьж УИХ-аар хурлаар батлуулахаар болсон талаар хэллээ.  Энэ үеэр бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Гацууртын ордод төрийн  эзэмшэл хувь 34 байхыг дэмжиж байгаагаа хэллээ. 

Тэрбээр  УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэгт шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай ижил хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай.  Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой.

Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэтийн олон ажил хийгдэх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёругаарт цаг алдсан олно ажлыг гаргахгүй байхын тулд ашигт малтмалын тусгай төлбөрийг авья гэдэг ийм шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл мөн гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл байгаа” гэв.

Мөн ашигт малтмалын тусгай төлбөрийг авснаараа ямар ач холбогдолтой байх талаар тоо баримттай хэлж байлаа.  Нийт борлуулалт бол сая 769.2 сая ам.доллар үүнээс голлох татвар нь 265.6 сая ам.доллар байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139.4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр  нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16.2 сая ам.доллар гэсэн хууль өргөн барьвал бидэнд ашигтай гэсэн төслийг Засгийн газар оруулж ирсэн гэсэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү