Төрийн эзэмшил 34 хувь байхыг дэмжихгүй


2015-06-08 18:41:06

 УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ. Дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. 

Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь ээзэмшинэ хэмээн оруулж ирэх нь Сентерра гоулд компанийн 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон талаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдлээ.

Мөн  Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна.  Энэ хуулийн төсөл нь далд байгаа хөрөнгийг ил болгох ёстой, түүн рүү чиглээгүй, Эдийн засгийн өршөөлийн хууль ч юм шиг хоёрдмол утга агуулж байна гэж үзжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү