Г.Занданшатар: Хууль зөрчсөн ямар ч газрын тусгай зөвшөөрлийг цуцална


2019-01-04 10:02:51

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу оны өмнө ТЕГ-ынхантай хамтран тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын лицензийг цуцалсан.

Энэ талаар  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Хууль зөрчсөн ямар ч газрын тусгай зөвшөөрлийг цуцална. Салхитын мөнгөний ордын тухайд хууль зөрчсөн ямар ч ажиллагаа явуулаагүй. Газар бол хувийн өмч биш. Үндсэн хуульд газар болон газрын хэвлийн байгалийн нөөц баялаг ард түмний өмч мөн гэсэн заалт бий. Үндсэн хуулийн тодорхой заалтад улсыг аюулаас хамгаалах, Үндэсний аюулгүй байдал болон бусад хууль зөрчсөн бол лицензийг нь хурааж авах хуулийн зохицуулалттай. Татварын хуулийн 48.4, Ашигт малтмалын хуулийн 5.6.1.10-аар төрд авах эрхтэй.

Газар бол хүний хувийн өмч биш, зөвхөн тусгай зөршөөрлөөр ашиглах эрхийг нь олгосон. Татвар болон нөөц ашигласны төлбөрөө төлөөд ашиглая гэдэг гэрээг төртэй байгуулсан. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл байгаа. Хүчингүй болгохдоо заавал мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Бид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гэтэл мэдэгдэх хуудас авах нь хүн нь байхгүй, оргон зайлсан учраас аваагүй. Мөн сонсох ажиллагаа хийсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно. Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. Хууль хяналтынхан, зарим хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн, хоёр том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой ажиллагаа болсон. Зөвхөн хамгаалалтын албаныхан л гэхэд хуулийнхантай холбогдсон том сүлжээ үүсгэсэн байна. Тиймээс төрөөс зайлшгүй тусгай ажиллагаа явуулж, хийгдэх ёстой байсан ажил. Бүх процесс хуулийн дагуу хийгдсэн" гэсэн тайлбарыг өгчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү