М.Энхболд: Ерөнхийлөгчийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн


2019-01-04 12:00:44

УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн байсан хэдий ч ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.

Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх заалт нэмэх заалттай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ төслийг би ажил үүргийнхээ хуваарийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороонд цохож шилжүүлсэн.

Цаашид УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ төслийг хэлэлцэж ярилцана" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү