О.Магнай: УИХ-ын дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй


2019-01-07 12:34:36

АН-ын улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гаригт хуралдаж улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Тэгвэл энэ талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Улс төрд маш том гацалт үүслээ. Шат шатандаа онгорхой суудалтай. Түр орлон гүйцэтгэгчтэй байна. Мөн хаа сайгүй талцал хуваагдал бий боллоо. Тиймээс АН-ын зүгээс энэ парламентыг татан буулгаж УИХ-ын дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэж үзлээ"  гэсэн юм.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Ж.Мөнхбат гишүүн өөрийн зүгээс УИХ-ыг тараах албан бичигт гарын үсэг зуруулж байгаа. Зарим асуудалд санал нийлнэ. Гэхдээ АН-ын зүгээс төрийн ажил зогсолтгүй явна гэдэг байр суурьтай байна" гэсэн юм.

Мөн тэд 2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН өнгөрсөн гурван жилийн хугацаанд амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас мартаж, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа. Төрийн бүхий л шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжаалж, ЖДҮ сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү