Э.Бат-Үүлийн нам бүртгүүлчихэв үү


2019-01-07 14:39:00

Монголд дахин нэг нам шинээр мэндэлжээ. Өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр Улсын дээд шүүх Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцсэн байна.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

Ингээд тус нам улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болж байгаа юм. Тус намыг хотын дарга асан Э.Бат-үүлийнх ч гэсэн яриа байдаг. Үнэндээ тус намд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүлийн багт ажиллаж байсан хүмүүс байдаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү