Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгах хүсэлт өгөв


2019-01-08 20:42:15

Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байна. 

Эдгээр гишүүдийг АТГ-аас байцааж байсан. Учир нь эдгээр гишүүд өөрсдийн  хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгагдаж байсан юм.

Тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн учраас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргасан байна. 

Уг хүсэлтийг ирсэн даруйд прокурорын байгууллагын саналыг хүлээж авах, эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хуралдуулахаар зарлажээ. Хуралдаан маргааш болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү