Д.Дамба-Очир: Би ганцхан компанид бичиг гаргаж өгсөн


2019-01-09 14:36:33
 
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, тайлбар өглөө.

-УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас УИХ-д ирүүлээд байна. Үүнд таны нэр багтаад байгаа. Энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?

-УИХ-ын 30 орчим гишүүн тойргийнхоо компанийг дэмжиж ЖДҮХС-д албан бичиг явуулсан. Эдгээр гишүүнийг бүгдийг нь АТГ-аас дуудаж асуулга асуусан байгаа. Адилхан бүгд бичиг хийж өгсөн байхад яагаад намайг УИХ-д оруулж ирж байгааг гайхаж байна. Би төрийн ажлыг цэгцлэх, сайжруулах зорилгоор гарын үсэг зурсан 40 гишүүний нэг. Тиймээс намайг өргөн барьсан болов уу. Түүнээс биш миний хамаатан садны нэг ч хүн ЖДҮХС-гаас зээл аваагүй гэдгийг албан ёсоор хэлье. Үнэнийг цаг хугацаа харуулах байх. 

-Яагаад дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирсэн юм бол?

-Цаашид олон гишүүн оруулж ирэх юм шиг байна лээ. 

-Та хэдэн компанид дэмжлэг үзүүлэх бичиг хийж өгсөн бэ. УИХ-ын гишүүд дэмжлэг үзүүлэх албан бичиг хийж өгөөд, зээл авахад нь хувь хүртсэн гэх мэдээлэл ч бий? 

-Би ганцхан компанид бичиг гаргаж өгсөн. Ингэж бичиг хийж өгөөд нэг ч төгрөг аваагүй. 

-Захирлыг нь таних уу?

-Би захирлыг нь танихгүй. Маш олон гишүүн өөрийнхөө, хүүхдийнхээ компаниар дамжуулж зээл авсан байдаг юм байна лээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү