Ц.Нямдорж: Г.Солтаныг иртэл хурлыг хойшлуулсан


2019-01-09 17:49:30

 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гишүүнээс нь түдгэлзүүлэх Улсын Ерөнхий Прокурорын саналыг хэлэлцсэн. Хуралдаанаар гишүүдээс тайлбар авсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрбээр "Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах зайлшгүй шаардлага байгаа. Өөрийг нь байхгүйд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй. Г.Солтан Баян-Өлгий аймагт яваа. Иймээс ирэхээр нь тайлбар авахаар болж хуралдааныг маргааш болтол хойшлуулсан" гэсэн юм.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны 16.14 цагт  Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос ирүүлсэн. Г.Солтан гишүүнийг хүлээж, хуулийн хугацааг уяж байгаа юм биш үү?

Өнөөдөр гурван гишүүний тайлбарыг сонслоо. Асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Маргааш Г.Солтан гишүүн ирсэн тохиолдолд хуралдааныг үргэлжлүүлнэ. Гишүүнээс өөрөөс нь зайлшгүй тайлбар авах ёстой. 

Бусад гурван гишүүний асуудлыг хэлэлцээд явж болохгүй юу?

48 цаг гэдэгт дөрвөн гишүүний асуудал байгаа. Г.Солтан гишүүн маргааш ирнэ гэсэн мэдээлэл байна. 

Гишүүдийг ямар үндэслэлээр бүрэн эрхийг нь чөлөөлөх гэж байна вэ?

Илүү асуултад хариулахгүй. Байгаа үед нь хэлэлцэнэ. Өнөөдөртөө ийм мэдээлэл өгье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү