Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарын асуудлыг хаалттай хэлэлцэнэ


2019-01-10 08:40:38

Өчигдөр УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажлаар яваа гэдэг шалтгаанаар шийдвэрээ гаргаагүй, түр хойшлуулсан. Энэ хуралд  Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нар оролцож, байр сууриа илэрхийлсэн билээ.  Дэд хорооны хурал дуусахаас өмнө Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан бухимдуу байдлаар танхимаас гарч одсон нь анхаарал татсан юм. Уг нь тэрбээр Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтийг хүргүүлсэн. Прокурорын хүсэлтийг УИХ 48 цагийн дотор эцэслэн шийдэх үүрэгтэй. Уг хуулийн  хугацаа өнөөдөр үдээс хойш дуусгавар болно. Гэвч нэр бүхий дөрвөн гишүүний эргүүлэн татах үндэслэл тус тусдаа боловсруулагдан ирсэн байхад  хамтад нь хэлэлцэж, шийдвэр гаргана гэж дэд хороо үзсэн. Өнөөдөр дэд хороогоор дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдсэний дараа бүлэг хуралдана. Үргэлжлүүлэн УИХ-ын Төрийн байгуулалт болон Хуульзүйн байнгын хороогоор асуудлыг хаалттай дэгээр хэлэлцэх юм. Учир нь, мөрдөн шалгах процесс явж буй асуудал учраас хаалттай дэгээр хуралдуулахаар болсон аж. Өнөөдөр 09:30 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргана. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү