Жагсаал хийхийнхээ оронд хуралдаандаа сууж хуулиа батлаач, гишүүд ээ


2019-01-10 11:17:19

Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан  Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцээд гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн.  Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын даргыг чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх, хоёрдугаар зүйлд хуулийг дагаж мөрдөх хугацааг заажээ.

Өнөөдөр уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Огцруулах гээд байгаа УИХ-ын дарга М.Энхболд ч хуулийн төслийг гацаалгүй хэлэлцэж батлуулна гэдгээ илэрхийлсэн. Тийм байтал иргэдийг өвлийн хүйтэнд цуглуулж, мөнгө төгрөг үрэн барин дахин жагсаал цуглаан хийх хэрэг байв уу гэдэг асуудал урган гарч байна.

Асуудал хуулийн дагуу шийдэгдэх байтал  өглөөнөөс хойш иргэдийг автобусаар зөөж, хоол унд авч өгөн, холын аймгуудаас ч иргэдийг авчирсан гээд багагүй мөнгө үрж энэ жагсаалыг хийж байгаа нь ямар нэгэн ашиг сонирхол нуугдаж байгааг үгүйсгэхгүй.

Улс төрийн тогтворгүй байдлаар далимдуулж иргэдийг өдөөн турхирч байхын оронд УИХ-ын чуулганы хуралдаандаа сууж, улс оронд хэрэгтэй хуулиа баталж, ажлаа хиймээр байх юм жагсаал зохион байгуулагч гишүүд ээ.

Жагсаал цуглаан хийж ард иргэдийг турхирч байх хооронд чинь бас л чуулганы ирц бүрдэхгүй гол зорилго болсон хууль хэлэлцэх чинь хойшилсоор байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү