УИХ өөрөө тарах гишүүдийн гарын үсэгтэй самбарыг байршууллаа


2019-01-10 11:35:38

АН-ын Удирдлагын зөвлөл УИХ, Засгийн газар, НИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ тарах улс төрийн шийдвэр гаргаcан. Энэ шийдвэрийг УИХ дахь намын бүлэг нь дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын зүгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслийг танилцуулж, гишүүдийн гарын үсэгтэй самбарыг чуулганы үүдэнд байршууллаа. 

Тус тогтоолын төсөлд одоогоор АН-ын долоон гишүүн гарын үсэг зуржээ. Уг самбарыг гишүүдийн гуравны хоёр нь бүрдтэл  байршуулах аж.

"УИХ-ын гишүүд албан тушаал, авлигын хэрэгт холбогдож, УИХ-ын нэр хүнд хамгийн доод хэмжээнд хүрсэн. Хамгийн сүүлийн судалгаагаар УИХ-ын нэр хүнд 75-80 хувиар унасан байна. УИХ сүүлийн хоёр сар хуралдаж чадаагүй нь хамгийн энгийн зөрчил гэж үзэж байна. 

Ээлжит бус сонгуулийг энэ хавар явуулах бөгөөд ээлжит бус сонгууль явуулах зардал 16 тэрбум төгрөг болно" гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү