Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргалаа


2019-01-10 12:27:10

Прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын УИХ-ын бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Прокурорын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэж, шийдвэр гаргах хуультай. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр, өнөөдөр хоёр өдөр хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Одоо тус дэд хорооны гаргасан санал дүгнэлтийн Төрийн байнгуулалтын байнгын хороо болон Хуул зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж “Дөрвөн гишүүн тус бүртээ дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тийм учраас мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм учраас УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах бололцоогүй байна гэж 100 хувийн саналаар дүгнэлт гарсан” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү