Жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболд руу дайрав


2019-01-10 16:30:17

 

Дөнгөж сая УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр жагсагчдын төлөөлөл УИХ-ын дарга руу дайрсан, албан шаардлагын хариуг хүлээж аваагүй гэдгийг хэлэв.

Тодруулбал, УИХ-ын тамгын газрын дарга Ц.Цолмон: “Өнөөдөр 14:30 минутад Т.Аюурсайхан гишүүн залгаж жагсагчдын төлөөлөл уулзмаар байна гэдгийг хэлсэн. Өнөөдөр Т.Аюурсайхан гишүүн надтай тав, Л.Оюун-Эрдэнэ гишүүн хоёр удаа утсаар холбогдсон. Ингээд жагсагчдын төлөөлөл, УИХ-ын гишүүдээс бүрдсэн есөн хүн УИХ-ын даргатай уулзсан.

Өмнө нь тавьсан шаардлагуудад албан ёсоор хариултаа өгсөн. Тайлбарыг хүлээж аваагүй. 30 хуудас материал биш гурван хуудас тайлбарыг сонсоогүй. Өөрсдөө шаардлагаа тавьсан. М.Энхболд дарга руу жагсагчдын төлөөлөл дайрч үүнийг Төрийн тусгай албан хаагчид таслан зогсоосон байгаа. Тэднийг баривчлах саатуулах ажиллагаа төрийн ордонд явагдаагүй.”гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү