М.Энхболд: УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу байх ёстой


2019-01-10 17:29:00

УИХ-ын дарга дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өмнө болсон жагсаалын үеэр гаргасан шаардлагын хариу болгож хоёр бүтэн нэг тал хуудас материалыг танилцуулах гэсэн боловч жагсагчдын төлөөлөл танилцах хүсэлгүй байсан. Улмаар шаардлагын хариуг хүлээж авахгүй. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр би хэлсэн. Өмнө ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр уламжилсан. УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу байх ёстой. Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй байна хэмээн үзэж хэлэлцэх боломжгүй гэсэн. Ерөнхийлөгч УИХ-ын даргыг огцруулах хуулийн шинэ заалт, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаачилсан. Хуулийг дэгийн дагуу хэлэлцүүлнэ. Үүнийг дэмжиж байгаа” гэв. Мөн тэрбээр “Уулзсан хүмүүс их бухимдалтай байсан. Иргэдийн амьдрал таагүй байна. Засгийн газар, УИХ ажлаа хийх ёстой. Есөн удаа чуулган хойшилсон. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явахад гишүүд анхаарч ажиллаасай гэж хүсч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү