ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг огцруулах чиглэлийг гаргажээ


2019-01-11 11:07:55

Жагсагчид Ерөнхий сайдтай уулзаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсон тухай мэдэгдсэн билээ. Тэр дагуу ҮАБЗ хуралдаж УИХ-ын дарга М.Энхболдыг нэн яаралтай горимоор огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 16.30 цагт яаралтай хуралдаж, зөвлөмж гаргалаа. Өнөөдөртөө багтаж УИХ-ын даргыг огцруулж болдог хуулийн төслийн бүх хэлэлцүүлгийг хийж дуусч, батлах чиглэл гарлаа" гэж мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү