Ж.Мөнхбат: Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө


2019-01-11 13:44:44

Шөнө дөл болтол хуралдсан УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болдод ангийх нь нөхөд хатуу үг дайсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ "Л.Болд чи бол намаасаа урвасан урвагч" хэмээсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Л.Болд гишүүний би таныг гүтгээгүй юм билээ шүү. Гишүүн Амарзаяа таны эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан тухай баримтыг дэлгэсэн. Гэтэл та намайг гүтгэсэн. Жагсаал зохион байгуулах үеэрээ Н.Номтойбаяр бид хоёрыг 200, 200 хүн зохион байгуулалттайгаар цуглуулж үймээн дэгдээх гэж байна гэсэн. Тийм юм байхгүй шүү. Танд энэ мэдээллийг ТЕГ-ынхан өгсөн гэсэн. Хэн гэдэг албан тушаалтан энэ мэдээллийг өгснийг бас хэлээрэй. Та намайг гүтгэлээ" хэмээж байсан. Тэгвэл Ж.Мөнхбат гишүүн дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өчигдөр жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөлөл УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийсэн. Миний бие энэ мэдээллийг эрс няцааж байна. Жагсаал цулаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн. Миний бие өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй. Нийгэмд жагсаал цулаан хийдэг. Гэтэл тэр нь буруудаад ирэхэд буруугаа бусдад нялзаах гэж оролддог байдал газар авлаа. Өвчтэй, солиотой нь мэдэгдэхгүй юм ярьдаг боллоо. Дээр нь сүүлийн үед улстөрчид өөрийнхөө хувийн эрх ашиг, хувийн бизнесийн төлөө хийсэн үйлдэл, алхмынхаа төлөөсийг төлөх гэж чичирч гүйдэг боллоо. Тэдний нэг нь Л.Болд гишүүн гэж харж байгаа. Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байхад чуулган дээр миний бие УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой их хэмжэний мөнгөний асуудлыг ярьсан. Тэрнээс өмнө УИХ-ын гишүүн Амарзаяа энэ асуудлар мэдэгдэл хийж байсан. Мэдэгдэлд "УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшлийн Богд банк харилцах дансан дээр Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шижлүүлж авсан" тухай баримтыг дэлгэсэн. Энэ үнэн юм байна лээ. Нийтдээ 8 сая доллар, 9.8 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас Л.Болд гишүүн өөрийнхөө эзэмшлийн банк руу шилжүүлж авсан. Жижиг банкуудтайгаа харьцуулахад маш их хэмжээний мөнгийг авсан. Гаднаас нь харахад Богд банкны актив сайн юм шиг харагдахаар байгаа ч Хөгжлийн банк болон улсаас авсан мөнгөө харилцах дээрээ авсан байгаа, дээр нь хүү төлдөггүй. Үүнийхээ төлөөсөнд улс төрийн алхам агцууд хийж, тэр нь буруудаад ирэхээр хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалийн сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаарТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Мөн Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү