Сангийн сайд ТЕГ-ынхныг “барьцаалжээ”


2019-01-27 14:39:44

Сангийн сайдын улстөржилт жирийн албан хаагчдыг онилж эхэллээ.  Сангийн сайд улстөржиж байна. Яагаад ингэж хэлэх болов гэж үү. Ч.Хүрэлбаатар сайд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийг цуглуулан НӨАТ-ын буцаан олголтыг баяраас өмнө иргэддээ олгох буянтай ажлыг хийсэн Татварын ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлнө гэж сүржигнэсэн.

Тэгвэл энэ ажил нь иргэдэд ихээхэн нэмэр тустай болсныг цахим орчинд төдийгүй сайтууд онцлон мэдээлсэн нь түүнийг хүчгүйдүүлсэн бололтой. Тэгээд ч иргэддээ үйлчилсэн төрийн албан хаагчийг яасан гэж буулгах вэ дээ. Үүнийг мэдсэн Сангийн сайд санасан зорилгодоо хүрэхийн тулд тус байгууллагын жирийн албан хаагчдыг нь барьцаалсан гэх яриа чих дэлсэв.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын албан хаагчдын цалинг нь тавихгүй бойкотлож эхэлсэн гэнэ. Цагаан сар болох гээд хэн хүнгүй л бэлтгэлээ хангаж байгаа энэ үед цалингаа ч авч чадахгүй байгаа төрийн албан хаагчдыг барьцаалах эрх Сангийн сайдад баймааргүй юм. Түмэнд үйлчлэх төрийн алба түүний хувийн компани биш л байлтай. Тэгээд ч өс санасан нэгнийг намнах гэсэн атгаг санаагаа жирийн албан хаагчдыг барьцаалан хэрэгжүүлнэ гэдэг хүн чанаргүй нэгний л хийх хэрэг биз ээ.

Түмэнд хүргэсэн үйлчилгээг буруушааж чаддаг төрийн нэр барьсан сайдад жирийн албан хаагчид гэм хийгээгүй л байлтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

hugiin gar 2019-01-29 09:15:03-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.160.73
ene muu chin hotgor shanagiig zaraad idchihsen hugiin gar biz dee
zochin 2019-01-29 09:13:01-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.160.73
Хүн бүр л банкны зээлтэй амьдралаа залгуулж байна. Цалинг нь хугацаандаа тавиагүйгээс болж банкны хүү, алданги төлж бна. Та бол боломжтой л юм бгаа биз. Тэгвэл цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулдаг төрийн албан хаагчид яах болж бнаа
etgeed 2019-01-29 09:12:38-д бичсэн холбогдсон IP хаяг: 66.181.160.73
цалингаа авмаар байна цагаан сар боллоо
Зочин 2019-01-27 16:29:53-д бичсэн холбогдсон IP хаяг: 112.72.11.117
ene said meted jiriin alban haagchdad bayar boloh gd mungu hereg boldog gdgiig oilgohchgui, zuvhun uuriin ashig sonirhol boloh alban tushaal, uls turuu l boddog bh