УИХ-ын даргыг огцруулахыг дэмжсэнгүй


2019-01-29 11:24:52

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцлээ. Ирц 89,5 хувьтайгаар хуралдаж, гишүүд асуулт асууж, саналаа хэлж дууссаны дараа хуулийн дагуу нууцаар санал хураалт явууллаа.

Санал хураалтын дүнгээр гишүүдийн найм нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн бол найман гишүүн дэмжсэн байна. Харин нэг саналын хуудсыг хүчингүйд тооцжээ. Учир нь дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр хариултыг хоёуланг нь дугуйлсан байна.

Санал тэнцсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн саналыг дэмжигдээгүйд тооцдог юм. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжсэнгүй гэсэн үг. Одоо УИХ-ын чуулганаар уг асуудлыг эцэслэнэ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү