МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана


2019-01-30 10:53:07

Чуулганы өчигдрийн хуралдаанаар  М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин эрх баригч намд  УИХ-ын дараагийн даргыг яаралтай тодруулж, оруулж ирж, томилуулах шаардлага үүссэн. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж УИХ-ын дараагийн даргад хэнийг дэмжихээ тодорхой болгохоор болсон гэх мэдээлэл байна. Удирдах зөвлөлийн хурал хэдийд тарахаас хамаарч үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдана гэх мэдээлэл ч байна. Үүний дараа буюу маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар намын удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад дэмжигдсэн хүнийг дэмжих эсэхийг хэлэлцэхээр товлоод байгаа аж. УИХ-ын шинэ даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын олон хүний нэр яригдаж байна. Гэхдээ УИХ-ын даргад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын аль нэг дэмжигдэх магадлал маш өндөр байгаа гэж эх сурвалж хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү