Бэлэг тараахыг эсэргүүцэж хууль санаачлана


2019-01-30 12:44:25

Сар шинийн баяр болох гэж байгаа энэ үед УИХ-ын гишүүд, аймаг дүүргийн ИТХ-ын гишүүд бэлэг тараах ажиллагаа эхлүүлээд байна.

Тэд ул боов, архи, тавгийн чихэр, гурил будаа зэргийг ахмадуудад тарааж буй. Ийм үйл ажиллагааны үеэр хүний амь нас ч үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл энэ үйлдэл Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдаагүй бололтой. Тэрбээр бэлэг тараахыг эсэргүүцсэн хуулийн төсөл санаачлах гэнэ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгогдсон болон сонгуульд оролцох санаатай бүх хүн хэзээ ч ямар ч хэмжээний бэлэг тараахыг хориглосон" нэмэлтийг сонгуулийн хуульд оруулахаар зэхэж байна” хэмээн жиргэсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү